🐻МинийСанхүү

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026.11.01

Бүртгэлгүй (зочин) горим: Таны зээл, гүйлгээ, цалин, нэхэмжлэх зөвхөн таны төхөөрөмж дээр хадгалагдана.

Нэвтэрсэн үед: Эдгээр өгөгдөл таны бүртгэлд (Supabase, хамгаалагдсан) хадгалагдаж, зөвхөн та харна. И-мэйл хаягийг нэвтрэх код илгээх, худалдан авалтыг холбоход ашиглана.

AI дүгнэлт: Зөвхөн нэгтгэсэн дүн (ангилал тус бүрийн нийлбэр) илгээгдэнэ; гүйлгээний утга, дансны дугаар илгээгдэхгүй.

“Хүсэлт гаргах” товч: Аль зээлдүүлэгч, бүтээгдэхүүний товчийг хэдэн удаа дарсныг нэрээ нууцалсан тоогоор л тоолно. Хувийн мэдээлэл, IP хаяг хадгалдаггүй, хэнд ч зардаггүй.

Байршил: Салбарын газрын зураг таны зөвшөөрлөөр байршлыг зөвхөн төхөөрөмж дээр ашиглана, сервер рүү илгээхгүй.

Төлбөр: Картын мэдээллийг Whop боловсруулна; бид картын дугаар хадгалдаггүй.

Бүртгэл устгах: Тохиргоо → “Бүртгэлээ устгах” дарвал Миний Санхүүгийн бүх өгөгдөл тань серверээс шууд устна. Энэ и-мэйлээр SixSense-ийн өөр апп ашигладаггүй бол нэвтрэх бүртгэл тань ч устна; ашигладаг бол апп аль аппуудыг хэлж, бүрмөсөн устгах эсэхийг танаас асууна. Төлбөрийн бүртгэл (дүн, огноо) нягтлан бодох бүртгэлийн шаардлагаар таны нэргүйгээр хадгалагдана.

Цуглуулдаг мэдээлэл: и-мэйл (нэвтрэх), таны оруулсан санхүүгийн мэдээлэл (зөвхөн нэвтэрсэн үед), худалдан авалтын түүх. Бид зар сурталчилгааны мөрдөлт, гуравдагч талын аналитик ашигладаггүй.

Холбоо барих: info@minisanhuu.mn

Бусад хэрэгсэл

🏦 Зээлийн хүү харьцуулах💼 Цалингийн тооцоолуур💰 Хадгаламжийн хүү харьцуулах💱 Валютын ханш харьцуулах🧮 Зээлийн төлбөрийн тооцоолуур📋 Зээл, өр хянагч📉 Инфляцийн тооцоолуур📈 Хуримтлалын өсөлтийн тооцоолуур🧑‍💼 Цалингийн программ🧾 Нэхэмжлэх бичих📅 Татварын хуанли📍 Банкны салбар, цагийн хуваарь

Мэдээллийг банк, ББСБ, Монголбанк болон албан ёсны эх сурвалжаас цуглуулав (2026.10.29). Энэ бол ерөнхий мэдээлэл, хувийн санхүүгийн зөвлөгөө биш; эцсийн нөхцөлийг байгууллагаас нь лавлаарай.